Үндсэн цэс
- Нүүр
- Танилцуулга
- МЭДЭЭ
- ХАРЬЯА ГАЗРУУД
- Шилэн данс
- Сум хөгжүүлэх сан
- Ил тод байдал
Баянхангай сум нь Төв аймгийн сум юм. Төв аймгийн Баянхангай сум нь 1977 онд байгуулагдсан бөгөөд хуучнаар Богд хааны отогт харъяалагдаж байсан Зоригт вангийн хошуу юм.Найрамдал, Хөшөөт гэсэн 2 багийн нийт 471 өрхөд 1462 хүн амьдардаг.
Төв аймгийн баруун хойд хэсэгт: Улаанбаатар хотоос 105 км, Төв аймгийн төвөөс 150 км зайд байрладаг.Төв аймгийн Угтаалцайдам, Баянцогт, Аргалант, Алтанбулаг, Лүн сумдтай хиллэдэг.
Далайн түвшнээс дээш 1100-1200 м өргөгдсөн. Тус сум нь зүүн уртрагын 105, хойд өргөргийн 48 градуст оршдог. Хойноосоо урагшаа хүртэл 62 км, баруунаасаа зүүн тийш 42 км зайтай. Сумын нутаг дэвсгэр нь уул, гүвээ толгод бүхий тал хээр, мал аж ахуй, газар тариалан эрхлэхэд тохиромжтой.