Үндсэн цэс
- Нүүр
- Танилцуулга
- МЭДЭЭ
- ХАРЬЯА ГАЗРУУД
- Шилэн данс
- Сум хөгжүүлэх сан
- Ил тод байдал
Сумын Хүүхдийн Төлөө Зөвлөл, “Бүжинхэн” цэцэрлэгийн хүсэлтийн дагуу аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газрын урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Н.Алтантуяа, сэтгэл зүйч Д.Уянга, аймгийн Хүүхдийн зөвлөлийн гишүүн сурагч Е.Баяртогтох, Б.Номун-эрдэнэ нар 1 өдөр ажиллалаа.
1.
СӨБ-ын байгууллагын 60 орчим эцэг эхчүүдэд “2-5 насны хүүхэдтэй ажиллах арга зүй”, “Найз байя” сэдвүүдээр сургалт зохион байгуулсан.
2.
ЕБС-ийн 5-12-р ангийн охидын зөвлөгөөнийг зохион байгуулан “Төлөвшсөн охид гэж хэн бэ”, “Охидод өгөх 20 зөвлөгөө” сэдэвт сургалтыг хийж, охидоос цаашид анхаарах, хийх ажлуудын талаар санал бодлоо солилцов.
3.
ЭМТ-ийн эрхлэгч П.Лхагвадулам “Охидод зөвлөмж” өгч идэвхитэй оролцсон сурагчдад ном бэлэглэв.
4.
ЕБС-ийн ажилтан, албан хаагчидтай “Ёсзүйтэй харилцаа- Хүндлэлээс эхэлнэ” сэдвийн хүрээнд зөвлөмж хүргэн ярилцав..
5.
Аймгийн Хүүхдийн зөвлөлийн гишүүн 2 сурагч ХӨУБ-ын идэвхтэн сурагчдад чиглэл, зөвлөгөө өгч, хамтран санал солилцов.
Хамтран ажилласан эцэг эхчүүд, байгууллага хамт олон та бүхэнд талархал илэрхийлье.
БАЯНХАНГАЙ СУМЫН
ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ЗӨВЛӨЛ
“БҮЖИНХЭН” ЦЭЦЭРЛЭГ